ХӨВСГӨЛ: Аймгийн Сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн
Баянзүрх, Тосонцэнгэл сумын ИТХ-ын төлөөлөгч нар нас барсан учраас нөхөн
сонгууль явуулна. 
Аймгийн ИТХ-ын ээлжит 18-р хуралдаанаар Сонгуулийн
хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. 
Сонгуулийн хороог хуулийн хүрээнд 4 дүгээр сарын 15-ны дотор байгуулах шаардлагатай байсан боловч ИТХ-ын төлөөлөгч нарын ирц хүрээгүйн улмаас хуралдаан хоёр дахиа хойшилж, сонгуулийн хороог хожуу байгуулж байна.

 
Аймгийн Сонгуулийн хорооны даргаар ИТХ-ын Ажлын
албаны мэргэжилтэн Р.Машбат ажиллах юм. 
Сонгуулийн хороонд намуудыг бүртгэж дууссан бөгөөд
өнөөдрөөс нэр дэвшигч нарыг бүртгэж эхэлжээ. Нөхөн сонгууль ирэх сарын 18-нд
болно.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    