Бараа солилцох өдөрлөг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-07 21:34:27

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЗДТГ-аас "Бараа солилцох" өдөрлөгийг энэ сарын 11-нд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаагаар хэн нэгэнд хэрэглэдэггүй илүү зүйл байгаа бол түүнийгээ хэрэгцээтэй зүйлээр солилцох боломжийг нээж өгөх юм.

Тиймээс тус сумын иргэдийг өөрт байгаа илүүдэл бараа бүтээгдэхүүнээ боломжийн үнээр зарж борлуулах буюу бусдад байгаа бараа бүтээгдэхүүнээр тохиролцон солилцохыг урьж байгаа аж. Үүнд хувцас, цахилгаан бараа, шахмал түлш, айраг, сүү, цагаан идээ, түүсэн өвс тэжээл, мал мах, автомашин, мотоцикл түүний сэлбэг багаж тоног төхөөрөмж гэх мэт өөрт ашиглахгүй байгаа ямар ч бараа бүтээгдэхүүнийг солилцон борлуулах боломж олгож байгаа гэнэ.

Ийм өдөрлөгийн өмнө нь тус аймагт огт зохион байгуулж байгаагүй юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ