Хамарын хийдийн орчмыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-07 16:37:33

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Ажлын алба, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хот тохижилтын газрын ажилтнууд, Хамарын хийдийн захиргаатай хамтран Хамарын хийдийн орчмын хогийг цэвэрлэх ажлыг  есдүгээр сарын 07-ноос эхлэн гүйцэтгэж эхэллээ.

Энэ сарын 09-нөөс 12-ныг  хүртэл тус хийдэд зохион байгуулагдах шашин номын арга хэмжээнээс урьтаж хийд орчмыг хогийг цэвэрлэх ажлыг зохион байгуулах, цэвэр орчныг бүрдүүлэх шаардлага гарсан байна.

Албаныхан  Шамбалын орон, Мөөм овоо, 108 агуйг цэвэрлэж байгаа бол Хот тохижилтынхон  төмөр замын гарамаас урагш замын хогийг цэвэрлэж байгаа аж.

Шашин номын арга хэмжээнд оролцох лам нар, шашны мяндагтнуудын зарим нь есдүгээр сарын 08-нд Хамарын хийдэд морилно.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ