“Цагийн шалгуурыг туулсан язгуур Монголчуудын өв соёл” соёлын арга хэмжээ зохиожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-30 08:41:03
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын элч, Төрийн батламжит туульч, доктор Э.Баатаржав “Цагийн шалгуурыг туулсан язгуур Монголчуудын өв соёл” соёлын арга хэмжээг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зохион байгуулжээ.


Уг арга хэмжээнд Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг Монголчуудаас гадна өвөр монгол, буриад, халимаг зэрэг Монгол туургатны төлөөллүүд оролцож, Монголын язгуур урлаг, өв соёлын түүх, тууль, эсгий туургатан болон дэлхийн туульсын талаар сонирхолтой яриа өрнүүлж, ардын урлагийн тоглолт сонирхуулсан байна.

Холбоотой мэдээ