Талибуудын шийдвэрийг буруушаасан тогтоолыг НҮБ-ын АЗ баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /UN/. Эмэгтэйчүүдийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) ажил эрхлэхийг хориглосон талибуудын шийдвэрийг буруушаасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гарагт санал нэгтэйгээр баталжээ.
Уг тогтоолыг
дэмжиж буйгаа 90 гаруй улс орон илэрхийлээд байна. Тогтоолд эмэгтэйчүүдийг
НҮБ-д ажил эрхлэхийг хориглосныг
буруушааж, Афганистаны “де факто” эрх баригчдыг энэ шийдвэрээ цуцлахыг уриалсан
байна.
Талибууд 2021 онд
засгийн эрхийг авсныхаа дараа охид, эмэгтэйчүүдийг дунд сургууль болон их дээд сургуульд суралцах боломжийг
хязгаарласан бөгөөд 2022 онд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг мөн хязгаарлажээ.
2023 оны эхээр энэ хязгаарлалтаа чангатгасны улмаас НҮБ-д ажилладаг эмэгтэйчүүд
хэдэн долоо хоногийн турш ажилдаа явах боломжгүй болж хүмүүнлэгийн тусламжийн
ажиллагаа хумигдсан байна.