Г.Занданшатар: Гишүүдийн ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн хуралдаанд оролцсон ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил болгохыг Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Ингэснээр иргэдийн мэдэх эрх хангагдана гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байгаагаа тус үеэр онцолсон. Түүнчлэн гишүүд дээрх асуудлуудад анхаарч, ажилдаа тусгаж ажиллахыг зөвлөсөн юм.
Учир нь өнгөрсөн хугацаанд иргэд, ТББ-уудаас УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газарт эдгээр мэдээллийг нээлттэй болгох санал гомдол олноор ирсэн байна.