ХӨВСГӨЛ: 800 мянган мод тарих аян ирэх сарын 6-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-27 12:37:03

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 847000 мод, бут сөөг тарьж ургуулахаар төлөвлөж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн хэмжээнд мод тарих аяныг 5 дугаар сарын 6-30-ны хооронд зохион байгуулна.

Тус аймгийн  Мөрөн суманд  5 сарын эхээр мод тарих бол хойд сумд буюу Дархадын хотгорт цаг агаар хүйтэн, газар хөлдүү байдаг учраас мод тарих ажлыг 5 дугаар сарын сүүлээр хийхээр болжээ.

Хөвсгөл  аймаг  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон суварга босгоё” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрсөн онд  нийт  650530 ширхэг мод бут, сөөг тарьж ургуулсан байна.

Үүнээс хамгаалалтын зурваст 2,6 га, шинээр байгуулсан ойн зурвас 15,7 га, улсын орон нутгийн төсвийн хөрөнгө, ойн мэргэжлийн байгууллагын өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулалт 156,1 га талбайд 388,750 ширхэг тарьц суулгажээ. 

Холбоотой мэдээ