Украин руу илгээх Хятадын тусгай төлөөлөгчдийг Москвад сууж байсан Элчин сайд тэргүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-27 10:01:30

БЭЭЖИН. /RT/. Украины хямралыг зохицуулах асуудлаарх тусгай төлөөлөгчдийг Евразийн асуудал хариуцсан БНХАУ-ын тусгай төлөөлөгч Ли Хуэй тэргүүлнэ. Тэрбээр БНХАУ-аас ОХУ-д суух Элчин сайдын албыг хашиж байжээ. 


Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны Төв Ази болон Дорнод Европын орнуудын газрын орлогч дарга Юй Зюнь лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.  


БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй лхагва гарагт утсаар ярьсан билээ. Утсаар ярих үеэрээ Ши Жиньпин, Хятад улс Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулах талаар санал бодлоо сайтар солилцохын тулд Евразийн асуудал эрхэлсэн Засгийн газрын тусгай төлөөлөгчийг Украин болон бусад орнуудад илгээнэ гэж мэдэгдсэн.


Ли Хуэй нь БНХАУ-аас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг 2009-2019 онд хашиж байжээ.


Холбоотой мэдээ