Паралимпын тасалбарууд борлуулалт сайтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-09-07 14:13:53

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Риогийн Паралимпын тасалбарын борлуулалтын хэмжээ 1.6 саяас даваад байна гэж уг наадмыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Энэ нь дөрвөн жил тутамд болдог уг арга хэмжээг үзэх сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.

Наймдугаар сарын 21-нд Риогийн зуны Олимпын наадам өндөрлөснөөс хойш Паралимпын тасалбарын борлуулалт дөрөв дахин нэмэгдсэн аж. Олимпын хаалт хүртэлх хугацаанд Паралимпын ердөө 300 мянган тасалбар борлуулагдаад байжээ. Паралимп энэ сарын 7-18-нд болох бөгөөд тасалбар нь 3-40 долларын үнэтэй байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ