ДОРНОГОВЬ: Цагаан идээний зах зээлийн 10 гаруй хувийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-25 08:55:26

Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд сумын “Цагаан сүүний буян” ХХК-ийн захирал Алтанцэцэг 2006 оноос багшийн ажлаа орхиж үнээний фермийн бизнес хийж эхэлжээ.

Тус компани Сайншанд сумаас урагш 20 гаруй км-т цахилгаан саалтуур бүхий үнээний фермийн бизнесээ эрхэлж орон нутгийнхаа сүү цагаан идээний зах зээлийн 10 гаруй хувийг дангаараа хангаж байна. Сүү, тараг, өрөм, шар тос, ааруул, бяслаг гээд найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймгийнхаа цэцэрлэг, эмнэлэгт нийлүүлдэг бөгөөд энэ хугацаанд 100 гаруй үхэртэй болж 10 хүнийг ажлын байраар тогтмол хангаж буй.

Хагас эрчимжсэн аж ахуйг байгуулахад ихээхэн хөдөлмөр хүчин зүтгэл хэрэгтэй байдгийг тус компанийн өдөр тутмын үйл ажиллагаанаас харагдана. Хар тарлан үүлдрийн 40 гаруй үнээтэй. Өдөрт дунджаар нэг үнээнээс 12 литр сүү саадаг аж.



Холбоотой мэдээ