ХӨВСГӨЛ: Ажлын баг Цэцэрлэг суманд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-23 16:37:48

Мөрөн /МОНЦАМЭ/. Амралтын өдрүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна.


Энэ үеэр Уул уурхайгүй Хөвсгөл төрийн бус байгууллагаас тавьсан Могойн голын нүүрсний уурхайтай холбоотой асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон иргэдийн төлөөллийг оролцуулан мэдээлэл сонсож ярилцлаа.

 

Тухайн асуудалтай холбогдуулан БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнхөөр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллахаар Цэцэрлэг сумыг зорилоо.

Уулзалтад Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэдийн төлөөлөл, Могойн голын уурхай, Аспайр майнинг компанийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцлоо.


Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын нэрэмжит "Шилдэг байгаль хамгаалагч" ажил мэргэжлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Улаан Тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Т.Отгонбаяр, шагналт байрт шалгарсан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Ч.Хөхрий нарт баяр хүргэж өргөмжлөл, мөнгөн шагнал, гадаад улсад туршлага судлах аяллын эрхийн бичиг гардууллаа.



Холбоотой мэдээ