ХӨВСГӨЛ: “Ментор -2023” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-20 16:45:30

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт  хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны кейс менежментийг сайжруулах “Ментор-2023”  хөтөлбөрийн нээлт боллоо.   

Хөтөлбөрийн нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга М.Хуягбаатар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Кентээр ахлуулсан баг оролцлоо.



Хөтөлбөрийн үр дүнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд хэрэг хянан шийдэх явцад гэмт хэргийн холбогдогч, гэрч хохирогч болсон болон хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдэлж буй насанд хүрээгүй иргэнд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлж дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах чадвартай мэргэжилтэн бэлтгэх аж. 


Мөн энэ үеэр төслийн ментор Монгол Улсын Гавьяат багш, доктор дэд профессор Х.Баавгай, Монгол Улсын Гавьяат багш, доктор Б.Жавзанхүү нар хорооны ажлын алба аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт кейс дээр ажиллан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын холбооны санхүүжилтээр “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны кейс менежментийг сайжруулах менторын хөтөлбөр”-ийг 11 аймаг 2 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх ажээ.

 

 

Холбоотой мэдээ