ХОВД: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-19 17:07:13

Жаргалант /МОНЦАМЭ/.   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг Ховд  аймагт хүрэлцэн ирэхэд аймаг орон нутгийн удирдлагууд Нисэх онгоцны буудлаас угтан авч, аймгийн төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ховд аймгийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзана.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллах үеэрээ томоохон бүтээн байгуулалтын ажлын явцуудтай танилцаж,
албаны төлөөллүүдтэй санал солилцох юм.  

Холбоотой мэдээ