8 багийн дунд “Хөдөлмөрийн өдөрлөг” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 17:14:37

"Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөр”, Хөдөлмөрийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан “Хөдөлмөрийн өдөрлөг”-ийг аймгийн ХХ-ээс зохион байгууллаа. Тус өдөрлөг Хөдөлмөрийн яам болон бусад аймаг, дүүргүүд дээр нэгэн зэрэг улс орон даяар зохиогдож буйгаараа онцлог байв.

Өмнөговийн хувьд төсөл хөтөлбөрүүдийг цаашид ямар хэлбэрээр хэрэгжүүлвэл хувь хүндээ хүртээмжтэй, өгөөжтэй байж болох тал дээр өдөрлөгийн үеэр санал авсан юм. Мөн энэ үеэр төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээл, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргалаа. Түүнчлэн төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд багийн төвүүдтэй гэрээ байгуулан хамтран ажилладаг бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үр бүтээл гаргасан зарим багуудыг шалгаруулан шагнал гардуулсан юм.  Энд 2015 онд орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, “Ажилтай орлоготой Монгол хүн”  арга хэмжээний хүрээнд хамгийн олон ажлын байр бий болгосон багаар Даланзадгад сумын 6-р баг, хамгийн олон иргэнийг ажлын байранд зуучилсан багаар 3-р баг, харин хамгийн үр дүнтэй хамтарч ажилласан багаар 8-р баг тус тус шалгарлаа. 

    Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд