СЭЛЭНГЭ: Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Тус
аймаг дахь Алтанбулаг болон Сүхбаатар Хилийн боомтоор нэвтэрсэн
зорчигчийн тоо өмнөх оны мөн үеэс 13.7 дахин нэмэгдсэн байна.
Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор
оны эхний 3 сарын байдлаар давхардсан тоогоор 136.4 зорчигч нэвтэрчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 127.1 /13.7 дахин/ мянган хүнээр нэмэгдсэн байна. Нийт
зорчигчийн 70.8 буюу 51.5 хувь нь Монгол Улсын иргэд, харин 66.2 буюу 48.5 хувь
нь гадаад иргэд байгаа ажээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилээр
нэвтэрсэн Монгол иргэдийн тоо 65.3 буюу /14.6 дахин/ мянган хүнээр, гадаад
иргэдийн тоо 61.7 (14.8 дахин) мянган хүнээр тус тус нэмэгдсэн үзүүлэлтэй байгаа
аж.