Х.Клинтон Мексикийн ерөнхийлөгчийн урилгаас татгалзав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. Ирэх 11 дүгээр сард болох сонгуулиас өмнө Мексикт айлчилна уу гэсэн тус улсын Ерөнхийлөгч Пена Ньето-гийн урилгыг хүлээж авахгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг Мексикт айлчлахыг Пена Ньето өнгөрсөн сард урьсан юм.
Х.Клинтоны өрсөлдөгч болох Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп урилгыг хүлээн авч, өнгөрсөн долоо хоногт Мексикт айлчилсан билээ.
“ABC News” телевизэд Х.Клинтон ярилцлага өгөхдөө “би Мексикт айлчлахгүй ... дотооддоо ажлын байр бий болгох, америкчуудад сайхан амьдрах боломжуудыг бүрдүүлэхийн тулд би анхаарах болно” гэжээ.
Мексикт айлчилсантай нь холбогдуулан Д.Трампыг Х.Клинтон шүүмжлэхдээ “Трамп төрийн тэргүүн хүнтэй хэрхэн харьцахыг мэдэхгүй учраас айлчлалын үеэр “дипломат будилаан” тарьсан байж магадгүй” гэсэн юм.
Г.Доржханд