ОРХОН: “Эрүүл аюулгүй ажил- Бидний суурь эрх” уриан дор ХАБЭА-н сарын аяныг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-10 11:21:42
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарыг улс даяар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг мөрдөн ажиллахыг сурталчлан, таниулах аян өрнүүлдэг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар”-ын аяны нээлт “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-ийн хурлын танхимд боллоо.  

Сарын аяны хугацаанд ажлын байран дахь осол аваар, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, түүнийг бууруулах, эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг түгээх, сайн туршлагыг нэвтрүүлэх зэрэг олон ажил зохион байгуулах юм. Энэ удаагийн аян “Эрүүл аюулгүй ажил- Бидний суурь эрх” уриан дор болж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болохоос гадна ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэх ёстой юм. 

Холбоотой мэдээ