ӨНӨӨДӨР: “Морин хуурын дууль” номын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-04-07 05:43:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.50 цагт: СТӨ-нд: АН-аас “Ардчилсан нам: Монгол Улсад ирж буй сорилт” чуулган зохион байгуулж байна. Чуулганд АН-ын үе үеийн удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Утас:9922-1368.

10.30 цагт: АН үүсгэн байгуулагдсан өдрөөр С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө.

11.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг 3 настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан талаар охины аав  мэдээлэл хийнэ.

12:00 цагт: БШУЯ-нд: Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой  мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Үндэсний музейд: Зураач Р.Батцэнгэлийн "МОРИН ХУУРЫН ДУУЛЬ" номын нээлт болно.

14.40 цагт: АН-ын удирдлага, гишүүдийн төлөөлөл С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж мэдэгдэл хийнэ. Утас: 9100-0017.

Холбоотой мэдээ