ХОВД: Нөөцийн махыг 24 цэгээр дамжуулан худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-04 12:54:23

Жаргалант /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар Ховд аймгийн зах, худалдааны төвүүдэд  хонь, үхрийн махыг дунджаар 13-15 мянган төгрөгөөр борлуулж байна. Харин  ямааны махыг кг тутамд  10-12 мянган төгрөгөөр худалдаж байгаа юм.

Тус аймгийн удирдлагууд болон махны үйлдвэрүүд хамтран энэ жил махны үнийг тогтвортой болгох, иргэдэд хямд үнэтэй мах худалдах зорилгоор нийт 150 тонн мах нөөцөд бэлтгэсэн байна.

Дээрх нөөцийн махыг энэ долоо хоногийн сүүлээр худалдаанд гаргахаар бэлтгэл хангаж байна.

Аймгийн төв буюу Жаргалант сумын 12 баг тус бүрд хоёр цэг, нийт 24 дэлгүүртэй гэрээ байгуулж, хонины махыг нэг кг нь 8700 төгрөг, ямааны махыг кг тутамд 7500 төгрөгөөр худалдахаар болжээ.    

"Үйлдвэрүүд бэлтгэсэн махаа тус бүр хоёр дэлгүүрт нийлүүлэх ба борлуулалтаас шалтгаалан нэг удаад 50 кг мах олгоно. Нөөцийн махыг 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл зах зээлд хямд үнээр борлуулна" гэж өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.     

Холбоотой мэдээ