ДОРНОГОВЬ: Хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 275.2 тонн мах бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-04 09:16:58

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв Сайншанд хотын худалдааны төвд нэг кг үхрийн мах 12000-14000, хонины мах 10000, ямааны мах 9000 төгрөгийн үнэтэй байна.


Хаврын цагт мал туранхай байгаа төдийгүй малчид отор нүүдэл хийж буй тул махны нийлүүлэлт тааруу байгаа талаар худалдаачид ярив.


Орон нутгаас хүн амын 2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 275.2 тонн мах бэлтгэн нөөцлөх тооцоо судалгааг гаргаж, махны нөөцийг бүрдүүлэх төсвийг Орон нутгийн хөгжлийн санд тусгуулан шийдвэрлэжээ.


Мах бэлтгэн нийлүүлэгч хоёр аж ахуйн нэгж, нэг иргэн 63 тонн махны нөөц бүрдүүлээд байна.

Холбоотой мэдээ