ОРХОН: “ЭБИС” сэргээн засах эмнэлэг ахмад настан ХБИ-д үйлчилж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Хөдөлмөр,
халамж, үйлчилгээний газрын дэргэдэх Ахмадын сувиллыг “ЭБИС” сэргээн
засах эмнэлэгт шилжүүлэн “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн
засалтын төв” болголоо. Ингэснээр сэргээн засах,
тусламж үйлчилгээг нэг дор цогцоор нь
үзүүлэх боломж бүрдэж байна.
“ЭБИС” сэргээн засах эмнэлэг нь анагаах
ухааны болон сэргээх засах, нотолгоонд суурилан зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан эсвэл гэмтлээс үүдэлтэйгээр өвдсөн
иргэдэд сэргээн засах, тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.
Харин Ахмадын
сувилал нь эмийн бус нөхөн сэргээх эмчилгээ хийдэг. Өдрийн нэг ээлжиндээ 25-25 хүнд
үйлчилдэг. Тус сувилал нь боловсон хүчин
дутмаг тул дээрх хоёр байгууллагыг нэгтгэж “ЭБИС” сэргээн засах клиник үйл
ажиллагааг нь хариуцан ажиллахаар боллоо.
Тодруулбал, “ЭБИС” сэргээн засах эмнэлэг ХХҮГ-ын дэргэдэх “Ахмадын сувилал”-ын байранд
түрээсгүйгээр ажиллаж ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилнэ. Уг төвийн үйл ажиллагааг жигдэртэл орон
нутгийн төсвийн хөрөнгөнөөс тодорхой санхүүжилт олгож байхаар шийдвэрлэжээ.
Орхон аймаг 9000 гаруй ахмадтай 4000 орчим хөгжлийн
бэрхшээлтэй иргэнтэй юм.