"G20" цагаачлалын хямралын тухайд санал зөрөлдөөнтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-05 13:44:41

ХАНЖОУ. /Sputnik/. “G20” бүлгийн гишүүн улсууд цагаачлалын хямралыг шийдвэрлэх арга замын тухайд санал зөрөлдөөнтэй байна гэж Хятадын Ханжоу хотод болж буй тус бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй Оросын төлөөлөгчдийн эх сурвалж мэдэгдлээ.

Цагаачлалын хямрал нь өнөө орой батлах ёстой “Их-20”-ийн хамтарсан мэдэгдэлд тусгах хамгийн маргаантай асуудлуудын нэг болоод байна гэж эх сурвалж хэлэв.

Бусад улс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж Турк болон Европ үзэж байна.

Мөн уур амьсгал, хэт үйлдвэрлэл болон газар нутаг өмчлөх эрх зэрэг нь маргаантай сэдвүүд болж байна гэж эх сурвалж хэллээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ