ОРХОН: Улсын чанартай А1002 авто замын 3.8 км замыг 4 эгнээ болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-31 16:29:01
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Улаанбаатараас баруун аймаг руу явах зорчигчид Орхон аймгийн урд хэсэгт байрлах А1002 улсын чанартай авто замыг дайран өнгөрдөг. Энэ нь авто замын ачааллыг ихэд нэмэгдүүлдэг.

Иймд 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр “Дөмөг зах” худалдааны төвөөс 6 дугаар бичил хороолол хүртэлх 2.1 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөсөн. Гэвч авто замын ачаалал буурахгүй байгаа тул тус замын өргөтгөлийг үргэлжүүлж 6 дугаар бичил хорооллоос Их-Залуу баг хүртэлх замыг 4 эгнээ болгоно. Нийт 3.8 км урттай, 25.5 метрийн өргөнтэй авто замын зураг төсвийн тендерийг 2022 онд зарлаж “Ихэр Мөнх” ХХК гүйцэтгэж байна. Улсын комисс зураг төсвийг хүлээн авсны дараа уг замын ажлыг эхлүүлнэ.

Улсын чанартай А1002 авто зам буюу 29 км зам нь Орхон аймгийг дайран өнгөрдөг аж.

Холбоотой мэдээ