БАЯН-ӨЛГИЙ: 34,7 мянган иргэн хүчинтэй гадаад паспорт эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-30 13:28:57

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 34764 иргэн хүчинтэй гадаад паспорт эзэмшиж байна. Тус аймаг нь гадаад паспорттой иргэдийн тоогоор нийслэл Улаанбаатар хотын дараа орж байгаа аж.


Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс энэ сарын 30-ны өдрийг хүртэл 5072 иргэн гадаад паспорт захиалж авсан байна. Харин энэ сарын 1-ний өдрөөс өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш 63 иргэн тухайн төрлийн бичиг баримтыг захиалжээ.


Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр иргэд өөрсдөө сонголт хийж энгийн гадаад паспортыг 40 мянга, цахим гадаад паспортыг 82.5 мянган төгрөгөөр захиалан авах боломжтой. Цахим болон энгийн паспортыг том хүнд 10 жил, 16-гаас доош насны хүүхдүүдэд 5 жилээр олгож байгаа ажээ.   

Холбоотой мэдээ