ТӨВ: “Уран жиргээ”-2023 наадмын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-29 16:02:39

Зуунмод /МОНЦАМЭ/ Аймгийн аварга шалгаруулах уран уншлагын "Уран жиргээ-2023" наадмыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас энэ сарын 27-нд зохион байгууллаа. Тус наадамд нийт 4 насны ангилалд 21 сумын 130 хүүхэд оролцож өрсөлдсөн юм.


Наадмын зохион байгуулагчаас тус үйл ажиллагааны талаар тодруулахад, “Төв аймгаас нэрт зохиолч, яруу найрагчид олноороо төрөн гарсан. Үүний жишгээр тэрхүү зохиол бүтээлээ амилуулан бусдад хүргэх чадвартай томоохон төлөөллүүдийн үргэлжлэл дараагийн үеийг бид бэлтгэх учиртай. Иймд бид энэхүү наадмыг зохион байгуулж байгаа юм. Аливаа бүтээлийг уран яруу, тод, бусдын сэтгэлд хүргэж уншина гэдэг нь өөрөө соёлын биет бус өвийг тээгч болдог. Өнөөдөр бид энэхүү наадмаараа аймаг, орон нутгийнхаа чадварлаг өв тээгч нарыг бэлтгэж, өөртөө итгэх итгэл, цаашид улам өсөн дэвжих хүслийг бадрааж өгч байгаа гэж ойлгож байна” гэв. 

Сургуулийн өмнөх насны төрөлд тэргүүн байрт Жаргалант сумын Б.Түвшинбаяр, дэд байрт Угтаалцайдам сумын О.Ариунжаргал, гутгаар байрт Сүмбэр сумын Б.Танан, тусгай байрт Зуунмод сумын Л.Оюунтүлхүүр тус тус шалгарлаа.


Сургуулийн бага насанд тэргүүн байрт Эрдэнэсант сумын Б.Ганбаяр, дэд байрт Бүрэн сумын У.Болормаа, гутгаар байрт Угтаалцайдам сумын У.Ууган-Эрдэнэ, тусгай байрт Зуунмод сумын А.Нандин-Эрдэнэ нар шалгарсан юм. Сургуулийн дунд насанд тэргүүн байрт Борнуур сумын Б.Баатархүү, дэд байрт Зуунмод сумын Б.Мишээл, гутгаар байрт Бүрэн сумын Б.Найдан, тусгай байрт Дэлгэрхаан сумын Э.Баярмишээл шалгарлаа.


Сургуулийн ахлах насанд тэргүүн байрт Алтанбулаг сумын З.Билгүүнтулга, дэд байрт Зуунмод сумын Т.Үүрийнтуяа, гутгаар байрт Угтаалцайдам сумын Б.Буяндэлгэр, тусгай байрт Бүрэн сумын Э.Сугарсүрэн нар тус тус шалгарсан байна.


Холбоотой мэдээ