ДАРХАН-УУЛ: Багш нарын 80 гаруй хувь нь зөөврийн компьютертой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 16 сургуульд 987 багш ажилладаг. Багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор нийт багш нарын 80 гаруй хувьд Dell брэндийн I5 загварын 10, 11 дүгээр үеийн зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.
Өнгөрсөн онд зөвлөх багш нарт олгосонтой нийлээд 80 орчим хувийг буюу 772 багш зөөврийн компьютертой болжээ. Ирэх онд нийт багш нарыг 100 хувь компьютероор хангана гэж аймгийн Засаг дарга мэдэгдлээ.
"Боловсрол 2032" хөтөлбөрийн хүрээнд зөөврийн компьютертой болгох төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудад багш нар талархал илэрхийлж байлаа. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр 2022 онд 10 багшийг гурван жилийн хугацаатай түр орон сууцаар хангасан. ЕБС-ийн сурагчдын сандал, ширээг иж бүрэн шинэчлэх, сурагчдын бие засах өрөөг шинэчлэх, спорт заал засварлах ажлууд шат дараатай хийгдэж байна..