ӨНӨӨДӨР: Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 28-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд: “Хүнсний
хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 9904-5802.
10.00
цагт: ГЕГ-т: Гаалийн
байгууллагаас ААН, иргэдэд зориулсан “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулж буй талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Утас: 9914-5985,
9910-6505.
10.00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар мэдээлнэ.
10.00-13.00 цагт: ”Блью Скай” зочид буудалд: “Дэлхийн хүний эрхийн төлөв
байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болно.
11:00
цагт: Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас "Банкны
харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны
тойм" судалгаа,
банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулна.
13.20 цагт: МҮХАҮТ-д: "Lady Entrepreneur-2023" үйл ажиллагаа болно. Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайллын талаар хэлэлцэж, шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шагнал гардуулна.
-"Агаарын бохирдол ба эхчүүд, хүүхдийн эрүүл мэнд" хэлэлцүүлэг болно.