Уран бүтээлч А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-27 11:34:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран бүтээлч А.Чадраабал АНУ-ын Хойд Каролина мужийн Шарлотт хотын “Carolina Fine Art” галерейд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ 2023 оны 3 дугаар сарын 24-нөөс толилуулна.


Тус үзэсгэлэн 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тэрбээр 1979 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 2001-2007 онд Монгол Улсын Боловсролын их сургуульд Дүрслэх урлагийн тэнхимийн багш, 2004-2009 онд МУЭ-ийн Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн, тэргүүн, 2009-2013 онд Монголын Уран зургийн галерейн захирал, 2010-2013 онд Азийн урлагийн музейн захирлуудын холбооны гишүүнээр тус тус ажиллаж байсан. 2013 оноос Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны тэргүүнээр ажиллаж байна.

 

Мөн тэрбээр урлаг судлалын ухааны магистр цолтой, бие даасан үзэсгэлэнгээ Франц, Герман, Итали, Япон, Солонгос, Тайланд, Австрали зэрэг 15 гаруй улсад, мөн хамтарсан олон улсын 50 гаруй үзэсгэлэнд уран бүтээлээ толилуулж байжээ.



Холбоотой мэдээ