Хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” чуулган зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-03-27 10:06:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, МҮХАҮТ хамтран хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” үндэсний чуулганыг энэ сарын 31-нд зохион байгуулна.


Чуулганаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх, 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Тухайлбал, гэр хороолол, аялал жуулчлалын бүс, автозамын дагуух үйлчилгээний цогцолбор, нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэх, хөрсний бохирдлыг багасгах, урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн технологийн оновчтой шийдлийг түгээн дэлгэрүүлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлох юм. 


Холбоотой мэдээ