ДАРХАН-УУЛ: Мал төллөлт 9.3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-23 15:53:09

Дархан /МОНЦАМЭ/. 2022 оны мал тооллогоор амйгийн хэмжээнд 313 мянган толгой мал тоолуулсан. Оны эхний байдлаар 149.314 толгой эх мал төллөхөөс 3 дугаар сарын 22-ны байдлаар нийт төллөх хээлтэгчийн 9.3 хувь буюу 11.457 толгой мал төллөж, төл бойжилт 99.1 хувьтай байна.

Бод малын зүй бус хорогдлоор нийт мал сүргийн 0.12 хувь буюу 404 толгой мал хорогдсон аж. Үүнд: адуу 11, үхэр 85, хонь 191, ямаа 117 толгой тус тус хорогдсон байна.

Холбоотой мэдээ