БАЯНХОНГОР: "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-23 10:20:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас орон нутгийн төрийн албан хаагчдын ойлголтыг нэмэгдүүлж, мэдээлэл өгөхөөр зохион байгуулж буй сургалт өнөөдөр Баянхонгор хотноо эхэлж байна.


Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймгийн салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын референт Ц.Пүрэвхүү, Удирдлагын академийн багш профессор С.Галбадрах, Доктор М.Досымбек нар тус аймагт ажиллаж байгаа бөгөөд сургалтын хүрээнд олгох ойлголт мэдлэг, ач холбогдлыг танилцуулав.


Хөтөлбөрийн дагуу энэ сарын 24-26-нд танхимын хэлбэрээр болох энэхүү сургалтад өнөөдөр аймгийн төвийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, мэргэжилтэн 100 албан хаагч оролцож байгаа бол маргааш сумдын ИТХ дарга, Засаг дарга зэрэг 100 төрийн албан хаагч хамрагдах юм.


Ташрамд дуулгахад, "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх тус сургалт нь 21 аймаг тус бүрд болох бөгөөд Ховд, Хөвсгөл, Дундговь, Баянхонгор зэрэг таван аймагт өнөөдөр ийнхүү нэгэн зэрэг эхэлжээ.

Холбоотой мэдээ