ӨНӨӨДӨР: Ойн салбарын Үндэсний чуулган болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм:
08.00-11.30 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн салбарынхны “Эмчээ сонсъё” уулзалт болно. Мөн “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаар ЭМЯ-наас хэвлэлийн бага хурал зарлажээ.
09.00 цагт: “Туушин” зочид буудалд: Дэлхийн ойн өдрийг угтан ”Монгол орны ойн салбарын
бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VI хурал болно. Утас: 9666-0394.
09.00 цагт: “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” (Зайсан)-д: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” үндэсний чуулганыг угтсан эхний хэлэлцүүлэг хуралдаан “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудал” сэдвээр болно.
10.00
цагт: ШУА-д: Дэлхийн усны өдрийг угтан “Монгол орны
ундны усны чанарын судалгаа-Ногоон хөгжлийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурал болно.
09.00-12.30 цагт: Засгийн
газрын XI байрны “Инноваци” танхимд: Олон улсын шүүгч нараас туршлага судлах
хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Канад
улсын Алберта мужийн Хааны дээд шүүхийн ерөнхий
шүүгч Мэри Моро болон бусад мужийн
ерөнхий шүүгч нар оролцоно. Утас:
8989-2022.
08.30-11.00 цагт: “Миллениум Плаза” төвд: Хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ” төслийг нийслэлийн Баянзүрх дүүргээс эхлүүлж буй талаар мэдээлнэ. Утас:9011-0009.
15.00 цагт: “Блю Скай” зочид буудалд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах талаар ЭМЯ, БШУЯ, ХНХЯ-наас хамтарсан уулзалт зохион байгуулж байна.