СЭЛЭНГЭ: 1, 2 дугаар ээлжээс 14 иргэн шалгалтад тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-16 14:46:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон даяар 8.30 цагт эхэлсэн Төрийн албаны ерөнхий шалгалт Сэлэнгэ аймагт амжилттай явагдаж байна.

 

Төрийн албаны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2023 оноос төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтыг улиралд 1-ээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон.

 

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий шалгалтад энэ удаа Сэлэнгэ аймагт 204 иргэн бүртгүүлжээ.

 

Эхний 1-р ээлжинд 30 иргэн орсноос 5 иргэн, 2-р ээлжинд 27 иргэн орсноос 9 иргэн тэнцсэн аж. Одоогоор 3-р ээлжинд орох 30 иргэн 100 хувийн ирцтэйгээр шалгалтаа өгч байна.

 

Шалгалт 16, 17-ны өдөр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ