ӨМНӨГОВЬ: Орон нутгийн жижиг, дунд бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-15 16:27:04

Даланзадгад /МОНЦАМЭ/ Орон нутагт жижиг, дунд бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын дунд санхүүгийн мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

 

ХХААХҮ-ийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны А241, А-256 дугаар хамтарсан тушаалаар баталсан Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний дагуу танхимын сургалтыг Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт 2023 оны 3 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

 

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид тус сургалтад сууснаар санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлж, эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм. 2023 онд Өмнөговь аймаг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан 6 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөсөн. 

 

Уг сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй жижиг дунд бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтээр зохион байгуулах юм. 

Холбоотой мэдээ