ХЭНТИЙ: Говьд ургаж байсан чулуужсан мод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-13 11:38:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт Чулуужсан мод хэмээх үзмэр хадгалагдаж байна.  

Олон жилийн тэртээ манай нутагт өтгөн ойн төгөл байсныг илтгэдэг бөгөөд одоогоос 140-150 сая жилийн өмнө араукария хэмээх эртний шилмүүст мод ургаж байсныг гэрчилдэг. Монголын говьд байсан энэ өндөр модыг оросууд “болотны капирас” буюу намгийн агар-майлс гэдэг. Чулуужсан мод нь холтостойгоо, өсөлтийн цагариг нь хүртэл тов тод үлдсэн байдаг. Цайвар цагаан, саарал өнгөтэйгөөс гадна магма, галт уулын чулуулаг, боржингийн хольцтойгоороо онцлог юм.

Тус аймгийн музейд хадгалагдаж буй чулуужсан модыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас тухайн үеийн музейн эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Жүгдэржав авчруулж байсан аж.

 

Холбоотой мэдээ