Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-02 11:54:22

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг авч эхэллээ.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахдаа Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд иргэдээс санал авах, ирсэн саналыг судлах, аймгийн МАН-ын дэвшүүлсэн “Таны захиас хөгжлийн хөтөлбөр ”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг үндэслэж, аймгийн нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулахыг зорьж байгаа гэнэ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт иргэд олон нийт, төрийн бус байгууллага, төрийн байгууллага, алба хаагчдын саналыг Засаг даргын тамгын газарт хүлээн авч байна. Ирүүлсэн саналыг тусган Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг аудитын байгууллагаар хянуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар  батлуулж мөрдөн ажиллах ажээ.

   Б.Гантуяа 

Холбоотой мэдээ