СҮХБААТАР: Хүчтэй салхины улмаас наадмын талбайн дээврүүд хууларчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-10 11:57:37

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тус аймагт 3 дугаар сарын 10-ны 5.00 цагт салхилж эхлэн, салхины хурд хамгийн их нь Баруун-Урт суманд буюу 25 м/с хүрчээ. Хүчтэй салхины улмаас баяр наадмын талбайн сүүдрэвчүүдийн дээвэр хууларсан гэх дуудлага аймгийн ОБГ-т иржээ. Улмаар ОБГ, "Сүхбаатар тохижилт, үйлчилгээ" ОНӨҮГ-ын ажилтнууд хууларсан төмрүүдийг хурааж, аюулгүй болгосон байна.


Салхи Мөнххаан, Түмэнцогт суманд 24 м/с, Уулбаян, Халзан, Дарьганга, Түвшинширээд 20-22 м/с, Баяндэлгэр, Онгон, Сүхбаатар, Наран, Эрдэнэцагаан суманд 16-18 м/с хүрчээ. Хүчтэй салхи, шороон шуурга өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Агаарын температурын тухайд шөнөдөө 15-20 хэм хүйтэн байх бол маргааш өдөртөө 1 хэмийн хүйтэн байх урьдчилсан төлөв гарсан гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ