Шинэ хичээлийн жил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-01 23:43:32

Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. 2016-2017 оны хичээлийн жилд 2140 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсноор тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийн сургуульд нийт 19200 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7200 хүүхдүүд сурч тэдгээрт нийт 1023 багш хичээл заах юм.

Аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Р.Батжаргал:-“Манайх энэ хичээлийн жилд “Багшийн хөгжил” зорилтот хөтөлбөрийг БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Багшийн хүрээлэн, МУИС, МУБИС болон “Жайка”, “Койка”, “Тика” зэрэг олон улсын байгуулагуудтай хамтарч хэрэгжүүлнэ. Ер нь аймгийнхаа 1023 багшаа чадваржуулах сургалтын нэгдсэн хөтөлбөр гарч жил бүр 90 сая төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн. Ирэх онд хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгийн өрсөлдөх чадвар сайжирна, цэцэрлэгүүдийн хамтарсан сургалт нэмэгдэж STEM ОУ-ын төвшиний ахлах сургууль шинээр байгуулагдана. Мөн ЕБС-иудын 1023 багшийн сургалтын арга зүй, технологи ур чадвар үндэсний төвшинд хүрч улсын “Шилдэг арга зүй технологийн сан”-д нийт багш нарын 10 хувь нь бүртгэгдэж Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө гэж харж байна гэлээ.

Эднийх 2017 он гэхэд аймгийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа сайжирч, амжилтаараа улсад эхний гуравт багтана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. “Боловсрол хотхон”-нд 960 хүүхдийн сургууль, багш хөгжлийн ордны барилгын ажлын эхлэл тавигдсанаар “Ерөнхий боловсролын лаборатори хотхон”-ны бүтээн байгуулалт эхэлнэ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ