ОРХОН: Сэтгүүлчдийн “Өчигдөр, өнөөдөр, маргааш” гурван үеийн уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулж Орхон
аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Өчигдөр, өнөөдөр, маргааш” гурван үеийн
уулзалт” зохион байгууллаа.
Орхон
аймгийн СНЭ 100 гаруй гишүүнтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 3 сонин, 5 телевиз, 9
сайт, нэг студи буюу нийт хэвлэл мэдээллийн 20 байгууллага үйл ажиллагаа явуулж
байна.
Гурван
үеийн уулзалтаар сэтгүүлчдийн ёс зүй, ур чадвар, мэргэжлийн хөгжлийн чиг
хандлагын талаар ярилцлаа.
Мөн энэ үеэр Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтнаар NBTV телевизийн сэтгүүлч Б.Соёл-Эрдэнэ, “Эрдэнэт” телевизийн сэтгүүлч И.Чинтогтох, Колор студийн сэтгүүлч Ц.Золбаяр нар шагнууллаа.