Хятадын "хоёр чуулган" эхлэх гэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-04 09:58:32

БЭЭЖИН. /Xinhua/. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган энэ сарын 5-нд буюу ням гарагт, Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр буюу 4-ний өдөр Бээжин хотноо тус тус эхлэх гэж байна.


Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 14 дэх Үндэсний хорооны /БХАУТЗЗҮХ/ анхдугаар чуулган нийслэл хотод бямба гарагт 15 цагт нээгдэнэ гэж энэхүү чуулганы албан ёсны төлөөлөгч Го Вэйминь баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Түүний мэдээлснээр, удахгүй нээгдэх гэж буй чуулган гуравдугаар сарын 11-ний үдээс хойш хаагдана. 


Харин тус улсын хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган Бээжин хотноо гуравдугаар сарын 5-нд буюу маргааш нээгдэж, хагас сарын турш үргэлжилнэ. 


"Хоёр чуулган"-ы үеэр Хятадын депутатууд уламжлал ёсоор улс орны нийгэм, эдийн засгийн ололт амжилт, цаашдын хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцэж, шинэ төслүүдийг батална. Үүний зэрэгцээ, төр, засгийн удирдлагуудын халаа сэлгээг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг дахин сонгож, түүнчлэн тус улсын Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайдыг сонгох юм.

Холбоотой мэдээ