Өсвөрийн хоккейчид Монголд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-03 17:31:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Хоккейн Холбооноос Ази, Номхон далайн өсвөрийн буюу 18 хүртэлх насны хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод "Мөсөн өргөө"-нд зохиохоор болжээ.


Цар тахлын улмаас 2020, 2021 онд завсарласан тэмцээн гуравдугаар сарын 11-17-ны хооронд үргэлжлэх ба Монгол, Иран, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан гэсэн зургаан орны баг өрсөлдөнө.


Тоглолтын хуваарь:

2023.03.11

13:30. АНЭУ - Тайланд

17:00. Узбекистан - Туркменистан

20:30. Монгол - Иран

2023.03.12

13:30. Тайланд - Туркменистан

17:00. Иран - Узбекистан

20:30. Монгол - АНЭУ

2023.03.14

13:30. Тайланд - Иран

17:00. Монгол - Узбекистан

20:30. АНЭУ - Туркменистан

2023.03.15

13:30. Иран - АНЭУ

17:00. Туркменистан - Монгол

20:30. Узбекистан - Тайланд

2023.03.17

13:30. Туркменистан - Иран

17:00. АНЭУ - Узбекистан

20:30. Тайланд - Монгол


Түүнчлэн Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхээ авчээ. Тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны хооронд болох ба Монгол, Сингапур, Кувейт, Индонезийн шигшээ баг оролцоно.


Тоглолтын хуваарь:

2023.03.23

14:00. Филиппин - Индонез

18:00. Кувейт - Монгол

2023.03.25

14:00. Индонез - Кувейт

18:00. Филиппин - Монгол

2023.03.26

14:00. Кувейт - Филиппин

18:00. Индонез - Монгол

Холбоотой мэдээ