С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг сэргээхдээ билетын үнийг багасгах бодлого барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-01 12:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил” зарласантай холбоотой Улаанбаатараас 600 км-ээс хол, алслагдсан 10 аймагт жуулчдыг хүссэн газарт нь хүргэх шаардлага байгаа.


Жуулчдыг аймгуудад зорчих боломж олгох, хөгшид, нялхас, өвдөж тэвдсэн иргэдээ шуурхай тээвэрлэх үүднээс орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэрийг Засгийн газраас удахгүй гаргана. Ингэхдээ нутгийн иргэдийг хөнгөлөлттэй үнээр зорчих боломж олгохыг зорьж байна. Үүнд 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай”-г ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэв.

Тэрбээр, -“Чингис хаан” нисэх буудалд олон онгоц буулгах, олон жуулчин авчрах сонирхолтой бий. Тус буудал 2 сая зорчигч хүлээн авах боломжтой гэж байгаа. Хэрэв чадахгүй тохиолдолд Буянт-Ухаа буудлаа орон нутгийн нислэгт ашиглах боломжтой” хэмээлээ.


Олон улсын менежментийн хүрээнд Ховд, Мөрөн, Даланзагад, Чойбалсан гэсэн 4 нисэх буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтаар зэрэглэл ахиулж, олон улсын онгоц буух боломж бүрдүүлнэ. Удахгүй сонгон шалгаруулалтыг зарлах аж. 


Орон нутгийн нислэгийг өмнө нь 9 чиглэлд үйлдэж байсан бол одоогоор 3 чиглэлд нисэж байна. 

Холбоотой мэдээ