Армида Алисжабана: Хамтын ажиллагааны чиглэл, санхүүжилтийн механизмыг тодорхойлно гэж найдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/-ын "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт"-д 53 орны 200 гаруй төлөөлөл оролцохоор манай улсад ирнэ.
Тэдгээр хүндэт зочны
нэг, АНДЭЗНК-ын Гүйцэтгэх
нарийн бичгийн дарга Армида Сальсия Алисжабанаг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ,
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
суурин төлөөлөгч Элайн Конкиевич болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч
уулзлаа.
Уулзалтаар, Армида Сальсия Алисжабана энэ чуулга уулзалт бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлыг шийдэхэд хувь нэмэр оруулахуйц үр дүнтэй үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. Мөн НҮБ-ын АНДЭЗНК-ын гишүүн орнууд Агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг VII хуралдаанаар баталсан. Ингэснээр гишүүн улс орнуудын хамтын ажиллагааны чиглэл, санхүүжилтийн механизмыг "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт"-аар тодорхойлж чадна гэдэгт найдаж буйгаа онцлов.
Чуулга уулзалтаар
агаарын чанарын менежментийг сайжруулах, энэ чиглэлээр шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагаа, агаарын чанарын мониторинг, хяналт, үнэлгээг үндэсний болон
олон улсын түвшинд хэлэлцэж,
техникийн хамтын ажиллагааг тодорхойлно. Сайн, шилдэг, шинэлэг
туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэхэд тулгарч буй асуудал, агаарын чанарын мэдээлэл, стандартын
хамтын ажиллагааны арга хэлбэр,
шинжээчдийн ажлын хэсэг байгуулах, Ази,
Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх түншлэл, өмнөх хуралдаанаас тодорхойлсон үйл
ажиллагааг харгалзан холбогдох механизм, сүлжээ хоорондын хамтын ажиллагааны
талаар хэлэлцэх юм.