Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-02-27 08:04:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг малчид, тээвэрчид, иргэдэд анхаарууллаа.


2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 3 дугаар сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна.

Холбоотой мэдээ