НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /NHK/.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтын талаар хэлэлцэхээр
яаралтай хуралдаж байна.
Өнгөрсөн бямба гарагт БНАСАУ-ын харвасан тив алгасагч туршилтын баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ. Пёньян мөн даваа гаргийн өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан юм.
Япон, АНУ болон
бусад гишүүн орны хүсэлтээр Аюулгүйн Зөвлөл даваа гаргийн орой яаралтай
хуралдаж байна. Гишүүн орнууд БНАСАУ-ыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг
зөрчин пуужин харваж байгааг шүүмжилсэн байна.
АНУ-аас НҮБ-д
суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэхдээ, НҮБ БНАСАУ бямба гаргаас хойш гурван удаа баллистик пуужин харвасныг эрс зэмлэн буруушааж байна гээд, тус улс
Азийн бүс нутаг төдийгүй дэлхий дахиныг бүхэлд нь зөрчил мөргөлдөөн гарах
эрсдэлд оруулж байгааг онцолжээ.
Аюулгүйн Зөвлөл
БНАСАУ-ын пуужингийн туршилтад хариу арга хэмжээ авах асуудлаар санал хуваагдсаар
ирсэн юм. Япон болон Өрнөдийн орнууд Пёньяны эсрэг авсан хориг арга
хэмжээг чангатгах хэрэгтэй гэж үздэг бол БНХАУ, ОХУ Солонгосын хойгийн эргэн
тойронд хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна гэж АНУ-ыг буруутгадаг байна.