А.Меркель: ЕХ-ны улсуудад үлдэх эрх аваагүй дүрвэгсэд нутаг буцах ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-01 12:46:28

БЕРЛИН. /Sputnik/. Европын Холбоо /ЕХ/-ны хилийн агентлаг буюу Frontex 2015 онд 1.83 сая хууль бус дүрвэгсэд хилээр нэвтэрсэн болохыг тогтоосон бөгөөд энэ нь 2014 оныхтой харьцуулахад 283 мянгаар илүү байгаа юм.   

ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын мэдээлснээр тус улсад нэг сая гаруй дүрвэгсэд шинээр ирсэн  байна.     

“Дүрвэгсдийг буцаах тал дээр Европын Комиссын нийтлэг ашиг сонирхол бий бөгөөд бид үүнийг Европын хөтөлбөрт танилцуулна. Мэдээж бид өөрсдийн хүмүүнлэгийн үүргээ биелүүлэх нь тодорхой боловч энд үлдэх зөвшөөрөл аваагүй дүрвэгсдийн хувьд тэд нутаг буцах хэрэгтэй болно. Эс бөгөөс бид дайнаас дүрвэж ирсэн тэдгээр хүмүүсийн төлөө хийх гэсэн зүйлээ хийх боломжгүй болно” гэж Ангела Меркель Италийн Ерөнхий сайд Маттео Ренцитэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Дайны хөлд нэрвэгдсэн Ойрхи Дорнод болон Хойд Африкийн улсуудаас Герман, Швед зэрэг Европын баян чинээлэг улсууд руу дүрвэж буй хэдэн зуун мянган дүрвэгсдийн улмаас үүсээд буй дүрвэгсдийн хямралыг зохицуулах аргыг олохоор европчууд хичээсээр байна. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ