Монголын 3 тамирчин гүйлтийн цанын ДАШТ-д өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-02-16 08:23:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аварга шалгаруулах гүйлтийн цанын 43 дахь тэмцээн Словенийн Планика хотод хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд болно. 


Монгол Улсаас тус тэмцээнд дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор, “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Б. Ачбадрах, А. Энхтуул болон ОУХМ Э. Ариунтунгалаг нарын гурван тамирчин өрсөлдөх юм байна.


Словенийн Планика хот Олон улсын цанын холбоо (FIS)-ны 2018 онд болсон 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) зохион байгуулах эрх авч байжээ.



Холбоотой мэдээ