Шинийн 1-3-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өмнөх
өдрүүдэд худалдааны томоохон төв, сүлжээ дэлгүүр, захуудын чиглэлд замын зорчих
хөдөлгөөн амралтын өдрүүдэд 74, ажлын өрдүүдэд 86 хувиар нэмэгджээ. Тодруулбал,
“Нарантуул”, “Хүчит шонхор”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Дүнжингарав”-ын
чиглэлд хөдөлгөөн ихэсч байна. Энэ нь бусад төв замд хөдөлгөөн саарч түгжрэхэд
нөлөөлж байна.
Гэхдээ цагаан сарын өмнөх
өдрүүдэд тээврийн хэрэгслүүдэд өмнөх жилүүд шиг автомашиныг тэгш, сондгой
тоогоор зорчуулдаг байсан дугаарын хязгаарлалтыг энэ удаа хийхгүй. Энэ нь иргэдийн хөдөлгөөний шаардлагыг хангаж буй бөгөөд нийт замд хөдөлгөөн тэнцвэртэй байгааг мөн харгалзаж байна. Харин зөвхөн
битүүний өдөр дугаараар хязгаарлаж, шинийн 1-3-нд хязгаарлахгүй.
Хоёрдугаар сарын 24-ний баасан гарагаас буюу Шинийн 4-ний өдрөөс дугаарын хязгаарлалт жирийн өдрүүд шиг үйлчлээд явна гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн
Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээллээ.
Сар шинийн баярын өдрүүдэд ТЦА бүрэн бүрэлдэхүүнээр уртасгасан цагаар ажиллана. Дотоодын цэргийн байгууллагаас 50 орчим
албан хаагч хөдөлгөөн зохицуулахаар зах, худалдааны төвүүдэд ажиллаж эхэлжээ. Цагаан сарын өдрүүдэд нийслэлээс хоногт 100 мянга орчим тээврийн хэрэгсэл орж гардаг талаар ТЦА мэдээллээ.