ӨНӨӨДӨР: Монгол-Оросын аялал жуулчлалын форум, В2В уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-15 06:26:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 15-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.00 цагт:Шангри-Ла зочид буудалд Монгол-Оросын аялал жуулчлалын тур оператор компаниудын хамтарсан форум, В2В уулзалт болно.


09.30 цагт: Төрийн ордонд: “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны зөвлөлдөх уулзалт 2 дахь өдрөө үргэлжилнэ.


09.00 цагт: "Улаанбаатар" чуулгын байранд: Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно. 

 

10.00-11.00 цагт: СУИС-ийн “Оюутан” театрт “Морин хуур” наадмын хүрээнд “Дуу судлал-2023” эрдэм шинжилгээний хурал болно. 


10.00 цагт: Үндэсний номын санд: Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсангийн уран бүтээлийн 60 жилийн ойд зориулсан “Монголын Герман хэлт уран зохиол ба иргэний мөн чанар” эрдэм шинжилгээний хурал болно. 


11.00 цагт:Монгол ньюс мэдээллийн төвд XVII жарны усан туулай жилийн өнгө, ноён нуруу, Төгс Буянт зурхайн ёсны талаар зурхайч Л.Тэрбиш мэдээлэл хийнэ.


13.00 цагт: Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Сар шинийн баярын өдрүүдэд авто замын нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах талаар мэдээлнэ. Утас:8808-4148.


14.30 цагт: Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Гүрбазарын Амарын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан "Амар гүүшийг дурсахуй" хүндэтгэлийн өдөрлөг болно. Өдөрлөгийг "Амар гүүшийн өв" ТББ санаачлан Оросын Соёл, шинжлэх ухааны төв, Үндэсний Номын сан хамтран зохион байгуулж байна.






 

Холбоотой мэдээ