ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин 9, саальчин 1, тариаланч 2 тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-08 19:22:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг өнгөрсөн онд мал тооллогын дүнгээр 6254494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн. Нийт малын тоо өмнөх оноос 311280 толгойгоор буюу 5,2 хувиар өссөн байна. 

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хоймор нутгаас Монгол Улсын аварга малчин 7, аварга саальчин 1, аварга ногоочин 1 тодорсон байна. Тодруулбал8 Монгол Улсын аварга малчин цолоор Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин О.Даваанням, Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн малчин С.Эрдэнэбат, Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн малчин П.Бат-Эрдэнэ, Жаргалант сумын Цагаан бургас багийн малчин Ч.Алтангэрэл, Мөрөн сумын Үерт багийн малчин Т.Ганболд, Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн малчин Н.Мөнхбат,  Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн малчин Ч.Баатар, Шинэ-Идэр сумын Нүхт багийн малчин Д.Дашдондог, Төмөрбулаг сумын Тариат багийн малчин Б.Энхдалай нар шалгарчээ.

Улсын аварга саальчин Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Б.Батсайхан, Улсын аварга тариаланчаар  Галт сумын ногоочин Ц.Батдорж, Тариалан сумын Хөх бүрд ХХК-ийн механикжуулагч Э.Даваажаргал нар тодорчээ.

 

 

Холбоотой мэдээ